Covid-19 вирусийг 15 минутын дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

Covid-19 вирусийг 15 минутын дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Амьсгалын замын өвчний судалгаа, шинжилгээний лабораторийн эрдэмтэд "Covid-19" хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийг 15 минутын дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн талаараа мэдэгджээ.  

Энэхүү зөөврийн оношлуур нь цусан дахь сахарын хэмжээг үздэг оношлуурын адил өвчтөний нэг дусал цусаар шинжилдэг байна. Тус оношлуурыг Хятадын Эрүүл мэндийн комиссоос томилсон судалгааны баг эрдэмтэн Зонг Наньшаны удирдлага дор бүтээжээ.

Хүний биед гадны вирус нэвтэрвэл дархлааний систем ажиллаж, түүнийг устгахад чиглэсэн эсрэг-биеийг бий болгодог. Вирус бүрийн онцлогт тохирсон дахин давтагдахгүй хэчнээн ч эсрэг биеийг дархлааны систем үйлдвэрлэх чадвартай.  Өөрөөр хэлбэл Covid-19 вирусийн эсрэг бий болгож буй эсрэг биеийг таних маягаар ажиллах юм байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр Хубэй мужид шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 59989 хүрсэн бол нас барсан хүний тоо 1789 болж нэмэгдээд байгаа юм.  




Өнөөдөр тахиа өдөр

30 минутын өмнө