Б.Болдсайхан: Одоо Сонгдо эмнэлэг хэвийн ажиллаж байна

Б.Болдсайхан: Одоо Сонгдо эмнэлэг хэвийн ажиллаж байна

Энэ долоо хоногийн Баасан гарагийн орой Улаанбаатар хот дахь Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул тухайн иргэнд шинжилгээ хийгдэж, мөн тухайн хүнтэй ойрын байсан эмч сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлаад байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн билээ.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу “сөрөг” гэж гарсан тул, Сонгдо эмнэлэгт тогтоогоод байсан хөл хориог цуцалж, тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн байна.

Энэ тухай тус эмнэлгийн эмч Б.Болдсайхан өөрийн нүүр хуудаснаа “2 шинжилгээ хариу (-) гарав, харьж амарлаа. Сонгдо эмнэлгийн баг: сэжигтэй (Сөүлээс ирсэн зовууртай) кейсд: 1,2-р бүс, гарц тогтоож хурдтай, мэргэжлийн зөв ажиллаж шөнөдөө ХӨСҮТ-д өгөв. ‪Вирүс илэрсэн үед ч зөв ажиллах сайн сургалт болов. Одоо Сонгдо хэвийн ажиллаж байна” гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө