БНХАУ-д коронавирусийн тархалт буурч, түр эмнэлгүүдийг буулгаж эхэлжээ

БНХАУ-д коронавирусийн тархалт буурч, түр эмнэлгүүдийг буулгаж эхэлжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар БНХАУ-д анх бүртгэгдсэнээс хойш 72 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд тус халдвараар дэлхийн 124 орны 126 мянга гаруй хүн өвчлөөд байна.

Халдварын голомт болсон БНХАУ-д сүүлийн хоёр сар халдварын тархалт эрчимжиж өдрөөс өдөрт нас барсан хүний тоо нэмэгдэж байсан. Халдварын оргил үед нэг өдрийн дотор /2020.02.12/ 15 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол өнөөдөр/2020.03.12/18 шинэ тохиолдол бүртгэгдэж, эдгэрсэн хүний тоо 62800 болжээ.

Ачааллаа дийлэхгүй байсан Уханий эмнэлгүүд эхнээсээ суларч, түр эмнэлгүүдийг ээлж дараалан буулгаж эхэлжээ. Мөн бусад муж хотуудаас дайчлагдан ирсэн 42600 эмч, ажилчид халдварын голомт Ухань хотод анх ирэхдээ нүдэндээ айдастай ирж байсан бол сүүлчийн өвчинтнүүдээ үдэн гаргаж буй эмч нар баяраа тэмдэглэж байна.