Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна

Цагдаагийн байгууллага Үндсэн хууль зөрчиж байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүллээ.

Учир нь ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу улс орны хэмжээнд Ардчилсан намын нийт гишүүдийн судалгааг гаргуулахаар намын шат, шатны байгууллагад дарамт, шахалт үзүүлэх болжээ.

Иймд тэрээр “ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Ардчилсан намд нэгдсэний төлөө Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл гэж үзэн, эрс эсэргүүцэж байна” гэж шаардлагадаа дурджээ. 

Цагдаагийн байгууллагын шууд харъяалан удирддаг төрийн чиг үүргийг МАН-ын дотоод үйл ажиллагаатай хутгалдуулан, сөрөг хүчний намынхаа мэдээллийг хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлган авахыг оролдож байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, аливаа намд элсэх эсэхэд хяналт тавьдаг байгаа нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм” гэжээ.

У.Хүрэлсүхэд хүргүүлсэн албан бичиг

Цагдаагийн байгууллагаас АН-ын салбар хороодод энэхүү бичгийг илгээжээ




Өнөөдөр тахиа өдөр

37 минутын өмнө