БАЙР, СУУРЬ: Хонхтой цэцэрлэгийн ногоон байгууламжийг ЭВДЭХГҮЙ, САЙЖРУУЛЖ ЗАСНА

БАЙР, СУУРЬ: Хонхтой цэцэрлэгийн ногоон байгууламжийг ЭВДЭХГҮЙ, САЙЖРУУЛЖ ЗАСНА

Нийслэлийн төв талбайн урд байрлах 1.6 га талбай бүхий “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн”-г сэргээн засварлах ажил өчигдрөөс эхэлсэн. Тус газарт 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй усан оргилуур, ногоон байгууламжийг хийнэ гэж буй.

Нийслэлийн төсөв одоогийн байдлаар 100 тэрбум төгрөгөөр тасарч, цаашдаа 350 тэрбум төгрөгт хүрч болзошгүй байхад 3.2 тэрбум төгрөг гарган Сүхбаатарын талбайн хонхтой цэцэрлэгт усан оргилуур барихыг зарим иргэд эсэргүүцэж байгаа. Мөн одоогийн ногоон байгууламжийг эвдэж газар дээр нь усан оргилуур барих гэж байна гэх мэдээлэл бий. Энэ талаар албаны хүмүүсээс тодрууллаа. 

-АЛБАНЫХАН:  НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ЭВДЭХГҮЙ, ИЛҮҮ САЙЖРУУЛНА-

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ талаар доорх тайлбарыг өглөө. Тэд хэлэхдээ "Энд энгийн болон гоёлын бутлаг моднууд бий. Мөн хоёр төрлийн Монос бий. Бид ногоон байгууламжийг эвдэхгүй. Харин усан оргилуурын трастт орсон моднуудаа шахаж хажууханд нь өөр газар суурилуулна. Залуу мод нэмж тарина. Модыг шилжүүлдэг үе нь яг одоо юм. Илүү сайжирна, шинэчилж засна.  

Хувийн хэвшил болон байгууллагуудын дунд уралдаан зарлаж уг төслийг шалгаруулсан. Хийж буй газар нь Нийслэлийн хот тохижилтын газар гэдгийг та бүхэндээ хэлье. Төслийг богино хугацаанд хийж, хэрэгжүүлнэ. Усан оргилуурыг бий болгосноор 7000 кв метр газрыг автомат системээр усжуулна. 

Баруун, зүүн талд нь 34 хүнд зэрэг үйлчлэх ариун цэврийн газар байгуулж байна. Захирагчийн ажлын алба хувийн хэвшилтэйгээ хамтарч хийж буй ажил. Төв талбайн өнгө үзэмжийг сайжруулах, харагдах орчныг сайжруулна. Эргэн тойрныг битүү зүлэгжүүлнэ. 

Эндхийн хөшөө, дурсгалыг огт хөндөхгүй. Уг төслийг хийж гүйцэтгэх ажил 2019 оны төсөвт суугдсан" гэлээ. 

ТББ: ГЭР ХОРООЛЛЫН ОРЧНОО САЙЖРУУЛ-

Мөн өнөөдөр "Утааны эсрэг ээж, аавууд" ТББ болон "Зөв хүн электорат" хөдөлгөөнөөс тус цэцэрлэгт хүрээлэнд очиж усан оргилуур барих гэж буй ажлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлээ. Тэд уг ажлаа зогсоохгүй бол жагсаал зохион байгуулна гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Тэд хэлэхдээ "Гуравхан сар ажилладаг усан оргилуурыг барихын тулд 3.2 тэрбум төгрөг гарлагадаж байхын оронд гэр хорооллыг дахин төлөвлөх, тохижуулах, орчныг нь сайжруулах ажлыг хийсэн нь дээр. Улаанбаатарт нэн тулгамдсан ажил бол усан оргилуур, жорлон барих ажил биш. Өнөөдөр улс даяараа хямарч, ажил олгогчид цалингаа өгч чадахгүйд хүрсэн байна. Тийм байхад төсвөө хэмнэх ёстой. Ядаж л нэг цэцэрлэг, сургууль баримаар байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүл" гэсэн юм. 

Эрдэмтэн судлаачид дүгнэлт гаргасан. Суулгаад гурван жил болж буй нялх модыг зөөвөрлөж суурилуулах нь үхэхэд хүргэнэ гэж хэлсэн гэж тэд мөн ярьсан юм. 

Хотын дарга С.Амарсайхан тендергүй ажил хийж, усар оргилуур барих нэрээр сонгуульд ашиглах зардлаа улын төсвөөс унагаж байна гэж Утааны эсрэг ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр тахиа өдөр

46 минутын өмнө