УИХ-ын гишүүн бүрийг iPad, дата симээр хангаж чуулганы хуралдааныг зохион байгуулна

УИХ-ын гишүүн бүрийг iPad, дата симээр хангаж чуулганы хуралдааныг зохион байгуулна

УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд чуулганаар мөрдөх дүрэм журам, ажлын талаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын чуулганы таван танхимд нэгэн зэрэг зохион байгуулагдах бөгөөд 11:00 цагаас нээлтийг УИХ-ын дарга хийж гишүүн бүрийг iPad-тай болгож, дата симээр хангаж байгаа юм байна.

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор УИХ-ын чуулганы үйл ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан түр журам гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагынхан түр цэг байгуулах аж. 

Чуулганы хуралдааныг олон улсад ашигладаг програм ашиглаж, цахим хуралдааныг явуулах бол санал хураалтын системийг дотоодын аж ахуйн нэгжийн хөгжүүлсэн үндэсний компаниудын програмыг ашиглахаар болжээ.




Өнөөдөр тахиа өдөр

17 минутын өмнө