УИХ-ын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

УИХ-ын чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт ард иргэд ээ

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа дэлхийн болон Монголын парламентын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй онцгой нөхцөлд эхэлж байна.

Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нягт хамтран ажиллаж, шуурхай шийдлүүдийг гаргасаар ирлээ. Чуулганы завсарлагааны үеэр парламент тасралтгүй ажиллалаа.

Хаврын чуулганаараа бид Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” олон чухал хуулийг эрэмбэ дараатайгаар хэлэлцэн баталснаар бүрэн зураглал нь гарах юм. Үр дүнд нь шударга, хариуцлагатай, тогтвортой, ёс зүйтэй, иргэнээ дээдэлсэн Монгол төр төгөлдөрших ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн бусад эрхүүд нь хязгаарлагдсан учир шинэчлэгдэн батлагдах Улсын Их Хурлын тухай хуулиар Гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Улсаа хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох зорилго, хариуцлагатай, бүтээгч иргэнтэй шинэ Монголыг цогцлоох Шинэ эрмэлзлийн бэлгэ тэмдэг нь Эв санааны нэгдэл байх болно.

Эв нэгтэй, цэгцэрсэн Монголынхоо төлөө хүн бүр хичээж, хамтдаа зүтгэцгээе.




Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

17 цагийн өмнө

Шуурхай мэдээ