“Улаанбаатар хотын банк”-ны ажилтан гэрээслэл бичээд амиа хорложээ

“Улаанбаатар хотын банк”-ны ажилтан гэрээслэл бичээд амиа хорложээ

Улаанбаатар хотын банканд ажилладаг 24 настай Б шатны хамгаалалтын хайснаас өөрийгөө боомилсон байдалтай олдсоныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар шалгаж байна.

Тодруулбал, 2020.04.03-ны өдрийн 08:00 цагт цагдаагийн байгууллагад тус дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт “өөрийгөө боомилсон хүн байна” хэмээх иргэний дуудлага иржээ.

Эл харамсалтай хэрэг болохын өмнө банканд аудитын шалгалт орж байсан гэх бөгөөд талийгаачийн гэрээслэлийг олсон тухай эх сурвалжийн мэдээлэл байгаа аж.

Улаанбаатар банкны зүгээс эл хэрэгт ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд цагдаагийн байгууллагаас гэрээслэл үнэн эсэх мөн талийгаач бүсгүйн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг тогтоохоор ажиллаж байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө