Ж.Амгалан: Иргэдийн машрутыг цахимаар хянах бэлтгэл ажил явагдаж байна

Ж.Амгалан: Иргэдийн машрутыг цахимаар хянах бэлтгэл ажил явагдаж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цар тахлын тархалттай холбоотойгоор амны хаалт зүүх ухуулгыг Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд Иргэний хүлээх үүрэг гэсэн тодорхой заалт бий. Тодруулбал,

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2 дугаар зүйлд Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг үг дуугүй биелүүлнэ. Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангана хэмээн заасан байдаг. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2т зааснаар иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгоно.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллагуудаас 1600 орчим олон нийтийн цагдаа ажиллуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр цагдаа нарын тавьсан шаардлагыг иргэд биелүүлэх хэрэгтэй. Үүнд цэргийн бэлтгэл үүрэгт иргэдийг дайчлах талаар судалж байна. Хөл хорионы дэглэмийг сахиулахад олон улсын туршлагыг судалж байна. Иргэдийн үйл ажиллагааг цахим үнэмлэхийн хэлбэрт шилжүүлэх талаар судалгаа хийж байна.

Хэрэв энэ үр дүнтэй байвал нийт иргэдийг цахим картаар тодорхой маршрутаар ажил, албандаа явдаг буцаад цаг хугацаандаа тодорхой маршрутаар гэртээ харьдаг журамд шилжих бэлтгэл ажлыг хийж байна" гэв.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө