​Ардчилсан нам сонгуулийн штабаа байгуулж ерөнхий менежерээр Я.Санжмятавыг томилжээ

​Ардчилсан нам сонгуулийн штабаа байгуулж ерөнхий менежерээр Я.Санжмятавыг томилжээ

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баатархүү: АН-ын ҮБХ-ноос сонгогдсон, намаасаа мандатаа авсан 76 нэр дэвшигчээ танилцуулсан. Харин эрх барьж байгаа нам Бага хурлаараа гарсан албан ёсны тогтоол шийдвэрээ өнөөдрийг хүртэл олон нийтэд танилцуулахгүй байгаа. Өнөөдөр АН-ын сонгуулийн штаб албан ёсоор байгуулж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилсон. АН хуулийн хүрээнд улс төрийн намуудтайгаа шударга, нээлттэй зарчмаар өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: 2020 оны Их хурлын сонгууль нэлээд хүч тэнцвэргүй нөхцөл байдалд эхэлж байна. Ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн ч итгэл алдарсан. МАН мөрийн хөтөлбөрөө 80,90 хувьтай хэрэгжүүлсэн гэж байгаа. УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа 76 хүн дотроос хууль боловсруулах чадамж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмрийг нь тооцож үзээд 25 хуульч эрх зүйч, 35 эдийн засгийн мэргэжлийн хүнийг оруулж байна. Сонгуулийн бэлтгэл ажилдаа орж байгаа энэ цаг үеэс АН-аас дайрах дайралтууд эхэлсэн байна. Төр барьж байгаа МАН асар их хөрөнгө зарж, харлуулах, заримыг нь шоронд хийх, АН-ыг ялагдуулах бодлого барьж байна. Хүмүүсээ нэр дэвшүүлсэн намууд болон бие даан нэр дэвшигчдээ хандан хар пи ар хийхгүй байхыг уриалж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн 10 гаруй нь шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа?

-13 хүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байна гэсэн гүтгэлэг эхэлж байгаа. Сонгууль дуусахад 76 хүн дээр намайг нэмээд 77 хүнийг шоронд хийхэд бэлэн байгаа. МАН ЖДҮ авсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн.

-АН-ын нэр дэвшигчид хуулийн хугацаанд багтаж ХОМ-ээ АТГ-т хүргүүлсэн үү?

-76 хүн бүрэн ХОМ-ээ өгч дууссан.