З.Нарантуяа: Эвлүүлэг хийж, намайг мөнгө тараасан мэт болгож

З.Нарантуяа: Эвлүүлэг хийж, намайг мөнгө тараасан мэт болгож

УИХ-ын сонгууль угтсан нэр дэвшигчдийг иргэдэд буруу ойлгуулах зорилготой олон төрлийн мэдээ, мэдээлэл сошиал орчинд гарч байна.

Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн З.Нарантуяатай холбоотой “2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө мөнгөний сүлжээ үүсгээд машин гаргаж тараах тухайгаа ярьж байгааг нь тухайн үед баримттай бичигдэж үлжээ” гэх мэдээлэл гарсан байна. 

Энэ тухай УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хуульчийнхаа хэргийг гаргалаа. Өөрөө араас нь мөрдсөөр байж тогтоолоо. Удахгүй үнэнийг нь илчилнэ. Цаг гаруй ярьсан бичлэгээс эвлүүлэг хийж, намайг мөнгө тараасан мэтээр болгож эвлүүлж, монтаж хийж, сошиал орчинд зохион байгуулалттай тарааж буй хүмүүсийг хуулийн байгууллагад өгнө.

Уг бичлэгийг сонссон хүмүүст хэлэхэд надад эргэлзэх хэрэггүй, ямар ч мөнгө тараалт болоогүй! Харин тагнаж, чагнаж, гүтгэж, мөнгө тараасан болгох гэсэн хуурамч энэ гүтгэлгийн бичлэгийг тараах нь хууль зөрчсөн үйлдэл болох байх шүү гэдгийг анхаараарай!” гэжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

58 минутын өмнө