Хуурайшилттай үед ууланд гарч, аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хоригложээ

Хуурайшилттай үед ууланд гарч, аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хоригложээ

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар цаг үеийн нөхцөл байдлын талаар  өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэв.

Энэ үеэр Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал "Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой" хэмээн . Мөн агаарын чанарыг сайжруулах ирэх оны өвөлд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан шахмал түлшний дулаан хадгалах хугацааг нэмэгдүүлэх, утааг бага хэмжээгээр гаргах асуудлаар туршилт хийж байгаа" гэв.

Нийслэлийн Засаг даргын А/487 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн ногоон бүсэд байгаль хамгаалагч, морин эргүүл тогтмол эргүүл хийж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орны газрын 32 урамшуулалт эргүүл, 32 байгаль хамгаалагч нар давхардсан тоогоор 400 гаруй удаа хяналт шалгалтын ажлыг хийжээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоног цаг агаар сэрүүвтэр байсан тул нийслэлийн бүсэд ой хээрийн түймэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн болон өнжмөл өвс шатаах хэрэг буурсан. Нийслэлийн ногоон бүсэд ой хээрийн түймрээс сэрэмжлүүлэхийн тулд хуурайшилттай цаг үед ууланд гарч аялж зугаалахыг ирэх сарын 10-н хүртэл хориглосон захирамж гарсан. Гэтэл захирамжийг зөрчиж ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэн, 250 автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй гал түймрээс сэргийлэх арга хэмжээг авлаа” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс




Өнөөдөр тахиа өдөр

33 минутын өмнө