Элон Маск, Граймс нар хүүхдийнхээ нэрийг өөрчилжээ

Элон Маск, Граймс нар хүүхдийнхээ нэрийг өөрчилжээ

Элон Маск болон түүний найз бүсгүй, дуучин Граймс нар хүүхдээ “X Æ A-12” хэмээн нэрлэсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл тэд хүүгийнхээ нэрийг бага зэрэг өөрчлөх шаардлагатай болжээ.

Хосууд хүүгийнхээ нэрийг зарласнаас хойш хүмүүс тэднийг үнэхээр хүүхдээ ингэж нэрлэсэн эсэхэд эргэлзэн, энэ хачирхалтай нэрийг хэрхэн дуудахыг сонирхож байсан билээ.

Түүнчлэн энэ нэрийг хуулийн дагуу бүртгүүлэх боломжгүй гэдгийг онцолсон хүмүүс ч байв. . Тэгвэл өнгөрсөн ням гарагт Граймсын нэгэн шүтэн бишрэгч түүнээс “Та Калифорнийн хуулиас болж хүүхдийнхээ нэрийг өөрчилсөн үү? Хүүгийн шинэ нэр юу вэ?” хэмээн Твиттерээр дамжуулан асуужээ. Үүний хариуд дуучин “X Æ A-Xii” гэсэн хариу өгөөд, өөрчлөлтийн шалтгааныг дэлгэсэнгүй.

Өмнөх 12-ийг ром тоогоор сольж багахан өөрчлөлт хийсэн хэдий ч хосууд хүүгийнхээ нэрийг албан ёсоор бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Харин цахим сүлжээн дээрх олон хүн шинэ нэр нь арай дээр харагдаж байна гэж үзэж байгаа юм.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө