"Үндсэн хуулийг өөрчлөхгүй, тогтвортой байлгах" бичигт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх, олонх нь зуржээ

"Үндсэн хуулийг өөрчлөхгүй, тогтвортой байлгах" бичигт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх, олонх нь зуржээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, бүрэн эрхийнх нь хугацаанд "Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах"-ыг дэмжихгүй, эцэг хуулийн тогтвортой байлгана гэдэгт 100 хувь санал нэгдэж гарын үсгээ зуржээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн утга бүхий бичиг дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх, олонх нь саяхан гарын үсэг зурснаар Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болох нөхцөл байдал үүссэж байна.