Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн.
ВИДЕО:
Тэгвэл яг одоо 17:50 цагт УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганд 126 гишүүн оролцохоос өнөөдөр 109 гишүүн ирсэн байна. Чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Ташрамд сонирхуулахад, АН-ын бүлгийн гишүүд олонхын шийдвэрээ дагаж Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх санал хураалтад оролцохгүй болж байна. Өөрөөр хэлбэл, АН Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэхгүй гэж үзжээ.