"АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй буюу итгэл үзүүлэхгүй" гэж Б.Жаргалан мэдэгдэв

"АН-ын бүлгийн гишүүд санал хураалтад оролцохгүй буюу итгэл үзүүлэхгүй" гэж Б.Жаргалан мэдэгдэв

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" УИХ-ын чуулганы санал хураалтад орохгүй" гэж санал нэгдсэн.

Тодруулбал, нууц санал хураалтад оролцсон АН-ын бүлгийн 16 гишүүн чуулганы хуралд "оролцоно" гэсэн санал өгсөн бол 23 гишүүн нь "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтад оролцохгүй гэж олонхийн шийдвэр гарсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жаргалан, "УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл шийдвэр гаргалаа. Бид санал хураалтад оролцохгүй буюу итгэл үзүүлэхгүй" гэж мэдэгдлээ.