УИХ дахь АН-ын бүлгээс "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" тухай чуулганы санал хураалтад оролцохгүй гэж шийдвэрлэсэн. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн байр суурь "Ерөнхий сайд ад итгэл хүлээлгэхгүй"гэж тоологдох юм.
Гэтэл АН-аас хамтарсан Засгийн газарт орсон нэр бүхий сайд нар Л.Гантөмөрийн өрөөнд цуглаж, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" санал хураалтад оролцож, "дэмжсэн" санал өгөхөөр цуглаж байгаа гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын чуулганд барагтай бол оролцдоггүй Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн төрийн ордонд ирсэн байна.
ШУУД: