Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин одоо УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: УИХ-ын гишүүн П.Сайнзориг Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 7 хэсэгт ерөнхий зарчмыг тусгасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд асуудлаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ Үндсэн хууль, бусад хуульд заасан эсвэл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна гэж заасан. Ер нь Ерөнхий сайдтай холбоотой өөрийн хүсэлтээр чөлөөлөх, итгэл үзүүлэх, огцрох гурван асуудал байдаг. Өмнө нь Ерөнхий сайдыг 4 удаа чөлөөлөх, 5 удаа огцрох асуудлыг ярьж байсан. Энэ хоёр асуудлыг илээр санал хураана гэж Дэгийн тухай хуульд заасан бол итгэл үзүүлэх асуудлыг илээр санал хураана гэж заагаагүй юм. Энэ асуудлыг олонхоороо шийдвэрлэх боломжтой. Үндсэн хуулийн зөрчил байхгүй.