Ч.Анар: Бид яг юун дээр шийдвэр гаргах гээд байна вэ. Логикын хувьд ойлгомжгүй байна

Ч.Анар: Бид яг юун дээр шийдвэр гаргах гээд байна вэ. Логикын хувьд ойлгомжгүй байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин одоо УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар: Бид яг юун дээр шийдвэр гаргах гээд байна вэ. Логикын хувьд ойлгомжгүй байна. Олон нийт ил тод байдлыг хүсч, орлогоо нотлохыг шаардсан. Гэтэл Ерөнхий сайд бодлогын дэмжлэг өгч, итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Бид өнөөдөр АТГ-ын ажлыг бус бодлогын дэмжлэг үзүүлэх гэж байгаа юм байна. Тэгвэл энэ гурван асуудал холилдоод байна. Улс төрийн нөхцөл байдлын үүднээс гэж тодотгосон. Энэ асуудал ямар ч логикгүй, тодорхойгүй байна.