Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайд гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөхгүй, айлгаж, сүрдүүлсэн байдалтай хариулт өгөөд байна

Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайд гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөхгүй, айлгаж, сүрдүүлсэн байдалтай хариулт өгөөд байна

“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх” тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн "Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэдэг намын бүлгийнхээ байр суурийг дэмжиж, санал өгөхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бодлогынхоо эсрэг ажилласан. Хангалттай ажиллаж чадаагүй. Ерөнхий сайд гишүүдийн асуултад тодорхой хариулт өгөхгүй, айлгаж, сүрдүүлсэн байдалтай хариулт өгөөд байна" гэлээ.

Мөн тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс чухам хэнийг ялаа гэж хэлсэн болохыг тодрууллаа. Харин Ерөнхий сайд уг асуултад "Гуйвуулаад байгаа болохоос би ард түмнийг ялаа гэж хэлээгүй. Улс төрийн ашиг хонжоо хайж, энэ нөхцөл байдлыг өөрөөр эргүүлэх гэж байгаа улстөрчдийг хэлсэн. Таван жил урт. Би ойлгож байгаа" гэх хариултыг өглөө.   

ВИДЕО: