Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн 73.9 хувийн саналаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжсэн. Харин одоо УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
ВИДЕО:
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: УИХ-ын гишүүдийнхээ зэвүүцэл, дургүйцлийг хүргэсэндээ чин сэтгэлээсээ уучлал хүсье. Хоёрдугаарт Монгол Улсын их хурлийн гишүүд монгол хэлээрээ зөв бичээд зөв уншаад зөв сонсоод сурчих хэрэгтэй. Би маш тодорхой хэлсэн. Сураг шүү гэж анхааруулж хэлсэн. Монголд чинь хүн сургаар юм сонсоод тэрэндээ итгээд, тэрийгээ бусдад ярих эрх байгаа биз дээ. Ер нь бол энэ сураг биш байлаа гэж бодьё. Чихэн дээр хий хоосон салхилсан салхи байсан ч би энэ үгэнд итгэнэ. Би өөрөө улстөрийн мэдээлэлтэй ойрхон арав гаруй жил ажилласан учраас манай гишүүдийн зарим нь мартсан байх. Зарим нь зориуд мартаж байгаа байх. Жаран тэрбумын хэрэг гээд бид ярьдаг байсан. Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ энэ бүхэн юу болж байсан бэ гэдгийг бүгд мартсан. Хамгийн сүүлийн жишээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 950 саяар нь тэгш хуваарилаад зээл өгсөн байх тэр үед Монгол Улсад нэг ширхэг ч мега төсөл байгаагүй. Өнөөдөр улсын хэмжээнд 14 мега төсөл, нийслэл дээр 24 мега төсөл яригдаж байна. Хичнээн триллион, хэдэн арван триллион, хэдэн зуун триллионы асуудал яригдаж байгаа. Тийм учраас би энэ сурагтаа итгэж байгаа. Итгэснийг минь уучлаарай.