Т.Энхтүвшин: Ерөнхий сайдын 50 хувийг эзэмшдэг компанийн чиглэлээс "Огцрох амархан" жагсаалын эсрэг жагсаалыг зохион байгуулсан нь иргэдийн дургүйцлийг улам төрүүлсэн

Т.Энхтүвшин: Ерөнхий сайдын 50 хувийг эзэмшдэг компанийн чиглэлээс "Огцрох амархан" жагсаалын эсрэг жагсаалыг зохион байгуулсан нь иргэдийн дургүйцлийг улам төрүүлсэн

УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "УИХ-ын чуулганы хуралдаанаар чухам юу хэлэлцэж байгаагаасаа төөрөөд явчихлаа. Өнөөдөр гадаа гудамжинд байтугай, УИХ-ын чуулганы танхимд ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд эрсдэлтэй болсон. Үүнийг өнгөрсөн хугацаанд харсан. Янз бүрийн үлгэр зохиож, хардалтуудаар харлуулж, зохион байгуулалттайгаар дайрдаг болсон. Ерөнхий сайдын 50 хувийг эзэмшдэг компанийн чиглэлээс "Огцрох амархан" жагсаалын эсрэг жагсаалыг зохион байгуулж, мөнгө төгрөг тараасан гэдэг мэдээлэл ч явж байна. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг ажиллаж байгаад нь олны дургүйцлийг төрүүлж байна. АН Засгийн газраас гарах шийдвэрийг гаргасан нь парламентын засаглалыг төгөлдөржүүлэхэд чухал алхам боллоо гэж харж байна" гэлээ.