Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Тодруулбал, санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 44 нь буюу 53.6 хувь нь тогтоолын төслийг дэмжиж, 38 гишүүн зөвшөөрөхгүй гэсэн санал өгсөн. Ингэснээр 44 гишүүн дэмжсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон юм. Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэхээс өмнө АН-ын сайд нар Хамтарсан Засгийн газраас гарч буйгаа мэдэгдсэн байдаг.
Ийнхүү Ерөнхий сайд огцров. Харин энэ үйл явдлын дараа УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “Өчигдрийг хүртэл Монгол Улсын парламентад цөөнх байхгүй байсан. Харин өнгөрдөг шөнөөс эхлээд олонхгүй парламенттай болсон. Хэдий муудлаа муудлаа гэхэд юмс сайн тал руугаа явдаг гэдэг. МАН Ерөнхий сайдаа огцруулсан, Ерөнхийлөгч үндсэн хуулийнхаа талд зогсоно гэсэн, АН сөрөг хүчин болсон шөнө байлаа" гэв.