Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сар бүрийн эхний долоо хоногт тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарийг танилцуулдаг. Тэгвэл зургаадугаар сарын хуваарийг өчигдөр зарлажээ.
Зургаадугаар сарын тэтгэмж, хөнгөлтийг 12, 19, 23-нд олгохоор төлөвлөсөн байна. Тодруулбал, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргаа болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг энэ сарын 12, 23-нд олгох аж.
Харин хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг энэ сарын 12-нд, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийг 23-нд үзүүлэх өгөх юм байна. Тэгвэл хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 19-нд өгнө.