МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр /2025.06.04/ товлосон байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Харин маргааш /2025.06.05/ Бага хурлыг хуралдуулж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг баталгаажуулах юм.
Тодруулбал, энэ сарын 2-3-нд шилжих шөнө УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг хэлэлцэж, 126 гишүүний олонх нь дэмжээгүй тул Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцорсонд тооцсон. Улмаар хуулийн дагуу 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох хуультай. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-аар томилдог.