МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ тохирч чадахгүй байгаа тул Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулжээ

МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ тохирч чадахгүй байгаа тул Удирдах зөвлөлийн хурлаа хойшлуулжээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр /2025.06.04/ товлосон ч хойшлуулсан байна. Тус хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Гэвч МАН-ын удирдлагууд Ерөнхий сайдад нэр дэвшигч дээрээ  тохирч чадахгүй байгаа учир Удирдах зөвлөлийн хурлыг хойшлуулсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад Хотын дарга Х.Нямбаатарыг зүтгүүлж байгаа аж. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ Удирдах зөвлөлийн хуралд зарлана хэмээжээ. Эдгээрээс гадна нэр бүхий өөр фракц ч хүнээ дэвшүүлэхээр ажиллаж байна. Тэд дундын хувилбарт хүрч тохирч чадаагүй учир ийнхүү хуралдааныг хойшлуулжээ. Маргааш /2025.06.05/ Бага хурлыг хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг баталгаажуулах товтой байгаа юм.