Х.Нямбаатар: Пиджак өмсөөд явахаар даргын суудалд санаархаж байна гээд байхаар нь өнөөдрөөс сольчихлоо

Х.Нямбаатар: Пиджак өмсөөд явахаар даргын суудалд санаархаж байна гээд байхаар нь өнөөдрөөс сольчихлоо

Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлуудаар тодрууллаа. 

Тэрбээр, "Би хотын иргэдийн өмнө үүрэг хүлээгээд НИТХ-д багаа ахалж сонгуульд ороод мөрийн хөтөлбөрөө  дэвшүүлсэн. Хийх ажил их байгаа. Пиджак өмсөөд явахаар даргын суудалд санаархаж байна гээд байхаар нь өнөөдрөөс пиджакаа сольчихлоо. Би бол урдах ажлаа л хийж байна. Миний нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлэхгүй байх. Төрийн үйл ажиллагаа залгамжтай байх ёстой. Агаар орчны бохирдол хамгийн их тулгадмсан асуудал учраас аль ч Засаг энэ бодлогыг дэмжих ёстой.

Манай тендерийн тухай хуулиар шалгуурууд тавьдаг. Хууль зөрчиж тендер явуулах эрх надад байхгүй. Хотод хэрэгжиж байгаа ажлуудыг Дарханы зам шиг болгохгүйн төлөө өөрөө чичлүүлээд л явж байна.

Мөн Төв цэнгэлдэхийн зүлгийг байгалийн зүлэг болгоё гээд нэлээд олон удаа ярилцсан. Гэхдээ баяр наадмын бэлтгэл хийхээр морьтой хэд давхиад л шороогоороо эргэчихдэг. Тэгэхээр амьд зүлэг яагаад ч боломжгүй юм байна гээд дамжигдээгүй. Түүнчлэн Төв цэнгэлдэхийн захирал Ж.Энхжаргалан өөрийн хүсэлтээр ажлаа өгье гэсэн. ТУЗ энэ баасан гарагт хуралдаад шийднэ. Гэхдээ Төв цэнгэлдэхэд маш сайн шинэчлэл хийсэн" гэлээ. 

ШУУД: