Дараагийн Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш 11.00 цагт зарлажээ

Дараагийн Ерөнхий сайдыг тодруулах МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш 11.00 цагт зарлажээ

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.06.04/ хуралдахаар товлоод байсан ч хойшлуулсан. Тэгвэл маргааш /2025.06.11/ 11.00 цагт хуралдах товыг гишүүддээ хүргүүлжээ. Үргэлжлүүлэн Бага хурал ч хуралдаж магадгүй байна. 

Удирдах зөвлөлөөр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ингээд кандидатыг МАН-ын Бага хурлаар оруулж олонхын саналаар баталгаажуулах юм. Дараа нь Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-аар оруулах хуультай.