Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар 1.7 тэрбумын барилга, 80 сая төгрөгийн нэг машин, таван адуутай гэж ХОМ-тээ мэдүүлжээ

Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар 1.7 тэрбумын барилга, 80 сая төгрөгийн нэг машин, таван адуутай гэж ХОМ-тээ мэдүүлжээ

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.06.10/ болж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Бид Г.Занданшатарын хамгийн сүүлд буюу 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр, дараах байдлаар хөрөнгө орлогоо мэдүүлж байжээ.

Нийт орлого 83,957,000₮   

Гэр бүлийн орлого  254,840,000₮

Нийтийн орон сууц: 1

Зуслангийн байшин: 1

Үйлчилгээний зориулалттай оффис:1

Авто зогсоол: 0

Орон сууц, барилга байгууламж нийт дүн: 1,175,000,000₮

Тээврийн хэрэгсэл: Nissan, Murano- 1

Тээврийн хэрэгсэл нийт дүн:80,000,000₮

Адуу-5

Мал, аж ахуй нийт дүн:15,000,000₮

Газар /Эзэмших/-699м2

Газар нийт дүн: 4,900,000₮

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл нийт дүн: 130,000,000₮

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн: 286,333,000₮

Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн:0₮

Авлага нийт дүн:0₮

Хөрөнгө оруулалт:Монитор консалтинг групп ХХК, Нэгүн кашмер ХХК ХХК

Хөрөнгө оруулалт нийт дүн:751,000₮

 ЭХ СУРВАЛЖ: OPENDATA LAB MONGOLIA