Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын чуулган өнөөдөр /2025.06.10/ 20:00 цагт хуралдаж, шийдвэрлэхээр болжээ.
Сонирхуулахад, МАН-ын Бага хурлаас тус намын Удирдах Зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхий сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Тэгвэл Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдааныг 16:00 цагаас, Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг 18:00 цагаас, Чуулганы нэгдсэн хуралдааныг 20:00 цагаас тус тус товлосон байна.