Өнөөдөр /2025.06.10/ 16.00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн.
Улмаар Ардчилсан намын бүлэг тус асуудлыг хэлэлцээд пүрэв гарагт ажлын цагаар хэлэлцэх саналыг гаргаж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд хүргүүлсэн юм. Харин МАН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох асуудлыг 100 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл АН-ын саналыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаан болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлыг ирэх пүрэв гарагт /2025.06.12/ товложээ. Ингэснээр ирэх пүрэв гарагт ТББХ болон УИХ-ын чуулган хуралдаж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэх нь.