Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг УИХ-аар маргааш хэлэлцэнэ

Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох эсэх асуудлыг УИХ-аар маргааш хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д өчигдөр /2025.06.10/ оруулсан билээ.

Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрээр ТББХ-ны хуралдааныг зургаадугаар сарын 12-ны пүрэв гарагийн 10.00 цагт, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 12.00 цагт хуралдуулж, Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болсон юм.