МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлээд байгаа. Иймд Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Г.Занданшатар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцож, гишүүдийн асуултад хариулсан байна. Энэ үеэр нь Г.Занданшатараас АН-ын бүлгийн зарим гишүүд, "хамтарсан Засгийн газрын бүтцээр ажиллах уу" гэж асуухад тэрбээр, тодорхой хариулт өгөөгүй байна. Харин тэрбээр, "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хуулийг удахгүй УИХ-д оруулж ирнэ" гэжээ.
