Д.Нямхүү: 220 батлагдсан тохиолдлоос 185 хүнийг эмчлэн эдгэрүүллээ

Д.Нямхүү: 220 батлагдсан тохиолдлоос 185 хүнийг эмчлэн эдгэрүүллээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 55 хүний сорьцид шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Тандалтын шугамаар нэг иргэнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Өнөөдөр сайн мэдээ бидэнд байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна. 

22 настай эрэгтэй оюутан 49 хоног эмчлэгдээд гарч байна. Нөгөөх нь 32 настай ачаа тээврийн жолооч юм. Нийт 16 хоног эмчлэгдээд дараагийн шатлалын ажиглалт руу шилжиж байна. 

220 батлагдсан тохиолдлоос 185 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 35 хүн үлдсэн. Эдгээрээс 33 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр, нэг жирэмсэн хүн,  6-12 насны хоёр хүүхэд байна. 

Өчигдөр Токиогоос ирсэн 262 хүнийг шинжилгээг цуглуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Бүгд тусгаарлах байранд байна" гэлээ

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: