Афганистан улсаас энэ сарын 12-нд эх орондоо ирсэн энхийг сахиулагчаас өчигдөр авсан шинжилгээгээр 18-д нь коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Үүний өмнө дээрх энхийг сахиулагчдаас 10-т коронавирус илэрч, эмчилгээнд хамруулаад байсан юм. Ингэснээр энхийг сахиулагчийн 28-аас нь коронавирус илэрч, манай улсад коронавирусний батлагдсан тохиолдол 261 боллоо.
Өчигдөр буюу энэ сарын 14-нд гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тодруулбал, 20 настай эрэгтэй 61 хоног, 18 настай эрэгтэй 52 хоног, 18 настай эмэгтэй 40 хоногийн дараа эмнэлгээс гарч буй юм. Ингэснээр батлагдсан 268 тохиолдлоос 207 нь эдгэрч, одоо 54 хүн эмчлүүлж байна.