Япон улсаас 260 иргэн эх орондоо ирнэ

Япон улсаас 260 иргэн эх орондоо ирнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс гадаад улс оронд буй эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ шат дараатайгаар татан авч байна. Энэ хүрээнд тусгай үүргийн онгоц өнөөдөр /200.07.21/ Япон улсыг зорьж, Токиод буй иргэдээ татах авна. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийтдээ 260 иргэн эх орондоо ирэх төлөвтэй байна.

Энэхүү нислэг нь гадаадаас иргэдээ татан авч буй 38 дахь үүргийн нислэг бөгөөд долдугаар сард хийгдсэн найм дахь нислэг болж байна. Үүний зэрэгцээ, энэ долдугаар сарын 26-нд Улаанбаатар-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр долдугаар сарын 28, 29-нд Улаанбаатар-Сөүл чиглэлд дахин хоёр удаагийн нислэг үйлдэнэ. Мөн долдугаар сарын 30-нд Улаанбаатар-Сидней чиглэлд нислэг үйлдэж, нийт 1470 иргэнийг татан авах юм.