ЭМЯ: Өчигдөр хийсэн 520 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 74 хүн эмчлэгдэж байна

ЭМЯ: Өчигдөр хийсэн 520 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 74 хүн эмчлэгдэж байна

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл эхэлж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. 

Тэрээр “Долоодугаар сарын 20-нд нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долдугаар сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжИлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна.

Өдийг хүртэл төрийн байгууллагын ажилчид өндөр зохион байгуулалтад орж ажиллаж байна. Энэхүү зохион байгуулалтыг эвдэх гэсэн оролдлого нь буруу юм. Бид ийм хэмжээнд ажиллаж байгаагаараа бахархаж байна. Улирлын томуугийн вирустэй коронавирус хавсрах юм бол ямар их эрсдэл ирэхийг та бүхэн төсөөлж байх ёстой. Хүн бүр бусдад уриалж, үлгэрлэх ёстой. Улс орнуудын зан чанар коронавируст шалгуулж байна. Энэ цаг үед нэг удирдлага дор нэг хүн шиг ажиллаж чадлаа. Энэ бол хамгийн чухал гэдгийг дахин хэлье” хэмээн мэдэгдлээ.