ЭМЯ: Өчигдөр хийсэн 461 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 213 хүн эдгэсэн

ЭМЯ: Өчигдөр хийсэн 461 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 213 хүн эдгэсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Долоодугаар сарын 21-нд нийт 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус  илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 2-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн 2 тусгай үүргийн онгоцоор 383 хүний сорьцод давтан шинжилгээ, 7 сарын 2-нд АНУ-аас ирсэн  25 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 15 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 60 хүн хөнгөн 14 хүн хүндэвтэр байна. 

Өчигдөр Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 хүн ирсэн. Мөн Австрали Улаанбаатарын онгоцоор 00:54 цагт 48 хүн ирсэн.  Тэдний сорьцыг цуглуулж шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэж мэдээллээ.