ЭМЯ: Өчигдөр хийсэн 426 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 214 хүн эдгэлээ

ЭМЯ: Өчигдөр хийсэн 426 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 214 хүн эдгэлээ

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 22-нд нийт 426 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 21-нд Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 260 хүний сорьц, 7 сарын 21-нд Австралиас ирсэн 41 хүн, тандалтын зорилгоор 14 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн сорьц, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 2 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлал руу шилжээ. Тэрээр 34 настай эмэгтэй 15 хоног эмчлэгдээд сувилал руу шилжлээ.

Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 214 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 73 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 63 хүн хөнгөн 10 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 107 хүн эмчилгээ, ажиглалт тандалтын дор байна. Бид долоон сард дахин 3 үүргийн онгоц хүлээж авахаар бэлтгэл ажлаа хийж байна” гэж мэдээллээ.