Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд
- -жирэмсэн болон асран хамгаалагчтай 11,
- -эрүүл мэндийн шалтгаантай 28,
- -өндөр настан, асран хамгаалагчтай 22,
- -бага насны хүүхэдтэй гэр бүл 51,
- -хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.