Д.Нямхүү: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 289 боллоо

Д.Нямхүү: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 289 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй. Харин Франкфурт- Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний сорьцод коронавирус илэрлээ.  

Мөн өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Эдгээр эдгэсэн хүмүүс нь 33 настай эрэгтэй, Беларус улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй, мөн нэг ОХУ-ын иргэн юм.

Ингээд батлагдсан тохиолдол 289 болсноос 222 хүн эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 67 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна" гэж мэдээллээ.