Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний шарил болон сэжигтэй нэг хүнийг ХӨСҮТ-д хүргэжээ

Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүний шарил болон сэжигтэй нэг хүнийг ХӨСҮТ-д хүргэжээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан билээ. Тэгвэл тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд үүнээс жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн ирсэн байна. 

Мөн тус нислэгээр ирсэн нэг иргэнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д хүргэхээр авч явжээ. Мөн БНСУ-аас гурван иргэний шарилыг зөөвөрлөж ирсэн бөгөөд дээрх цогцосуудыг мөн ХӨСҮТ-ийн шарил хадгалах байранд хүргэсэн байна.