Д.Нямхүү: Тусгаарлалтанд байсан хоёр хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо

Д.Нямхүү: Тусгаарлалтанд байсан хоёр хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 291 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлийн үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны 7 дугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс. Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа.

Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 болж, үүнээс 225 хүнийг эдгэрүүлж дараа, дараагийн шатны эмчилгээнд шилжүүлсэн байна.  Эмчилгээнд 66 хүн байгаагаас 62 нь хөнгөн, 4 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэж мэдээллээ.