Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, 225 хүн эдгэсэн

Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, 225 хүн эдгэсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тэрээр “Долоодугаар сарын 29-нд нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 15-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн 2 онгоцоор ирсэн 439  хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 4 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолоочийн сорьц, 8 эмч, ажилчдад шинжилгээ хийхэд, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 32 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 21 настай хоёр эрэгтэй, 22 эмэгтэй хүн, 22 настай эрэгтэй, 16 хоног эмчлэгдэн эдгэрч гарлаа. Монгол Улсад онош батлагдсан 291 тохиолдол байгаагаас 225 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 66 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна. Биеийн байдлыг үнэлбэл 62 хүн хөнгөн 3 хүн хүндэвтэр, 1 хүнд байна. ХӨСҮТ-д одоо 93 хүн тусгаарлалт ажиглалтад байна. 10 сар хүртэл бид бэлтгэлээ сайн базааж байна. ХӨСҮТ-ийн орыг өргөтгөн эмч, сувилагч нарыг гардан бэлтгэж байна. 7 хоног нэг өдөр шиг нэг сар 7 хоног шиг өнгөрч байгаа учраас хоромхон сайхан цагийг маш сайн ашиглах хэрэгтэй шүү”  хэмээн мэдээллээ.

Мөн Монгол улсад тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 3 нь батлагджээ.