Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг Өвөр Монголд үнэ төлбөргүй эмчилнэ

Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг Өвөр Монголд үнэ төлбөргүй эмчилнэ

Эрүүл мэндийн яам, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Улаан загалмай байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Гэрээний хүрээнд дараах хүмүүнлэгийн ажлыг ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлнэ. 

  • Нүдний болор цайх өвчтэй 3000 хүнийг \жилд 500 орчим хүн\ үнэ төлбөргүй болор суулгах мэс заслын эмчилгээнд хамруулна.
  • Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх 1000 сургагч багшийг олон улсын хөтөлбөрийн дагуу бэлтгэнэ.
  • Нүдний нарийн мэргэжлийн 50 эмчийг БНХАУ-д мэргэшүүлэх сургалтанд хамруулна.
  • Замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлж, холын замд яаралтай тусламж үзүүлэх хоёр төв байгуулах юм байна.