А.Амбасэлмаа: 429 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 230 хүн эдгэлээ

А.Амбасэлмаа: 429 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй, 230 хүн эдгэлээ

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр хүргэдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тэрээр “Наймдугаар сарын 2-нд 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Долоодугаар сарын 29-нд Сөүл-УБ-ын онгоц, Афганистанаас ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Монголд коронавирусийн 293 тохиолдол батлагдаж, 230 эдгэрсэн. Одоогоор 63 хүн эмчлэгдэж байна. Тандал, судалгаа, шинжилгээний ажил хэвийн үргэлжилж байна” хэмээн мэдээллээ.