А.Амбасэлмаа: Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэсэн

А.Амбасэлмаа: Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэсэн

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ. Тэрээр "Наймдугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 615 хүний шинжилгээ хийгдсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал,

-Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдын давтан шинжилгээ

-Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн 48 хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

-Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц буюу БГД, БЗД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалтын сорьцыг авсан.

-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,

-Ажиглах байр болон ХӨСҮТ-д эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй эмч ажилтан нийт 19 хүний шинжилгээ,

-Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочийн шинжилгээ,

-Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүн,

-Замын-үүд боомтод ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй 100 жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй" гэлээ. Мөн Афганистанаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэж нийт эдгэсэн хүний тоо 244 болоод байна.