А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний биеийн байдал маш хүнд байна

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэний биеийн байдал маш хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг билээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 261 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд БНЭУ-аас ирсэн 165  иргэн, ажиглах байранд тусгаарлагдсан 52, ХӨСҮТ-ийн тусгаарлагдсан зургаа, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор шинжилгээ авсан найман хүний шинжилгээний хариу хамаарч байна.

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 260 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 33 хүн эмчлүүлж байна. 31 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрч, эмнэлгээс гарсан 260 хүний 47 нь сувилалд, 30 нь гэрийн хяналтад байна. 183 хүний хяналт тандалтын хугацаа дууссан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа" гэв.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө