АНУ, Итали улсад өөр хоорондоо хамааралгүйгээр тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. Судалгаагаар, тав хүртэлх насны хүүхдийн хамар, залгиурт насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 5-100 дахин илүү вирус тээдэг гэдгийг тогтоосон байна Мөн 14 хүртэлх насны хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин илүү вирус тээх магадлалтай гэжээ. Хүүхдүүд өвдөхдөө хөнгөн балархай хэлбэрээр өвддөг ч цаашдаа халдвар тараах эрсдэл өндөр байна хэмээн ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ.