А.Амбасэлмаа: 602 хүний шинжилгээнд халдвар илрээгүй, ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж байна

А.Амбасэлмаа: 602 хүний шинжилгээнд халдвар илрээгүй, ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж байна

ЭМЯ-наас өдөр бүр хийдэг ээлжит мэдээллийн цаг эхэллээ. Энэ үеэр дотоодын халдварын нөхцөл байдал, наймдугаар сарын 19-нд улсын хэмжээнд хийсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрээр "Наймдугаар сарын 19-ний өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 602 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулбал,

  • -Долдугаар сарын 31-нд Сидней- Улаанбаатарын онгоцоор ирсэн 181 хүний давтан шинжилгээ,
  • -Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ,
  • -Тусгаарлан ажиглах байранд ажиллаж байгаа 46 эмч, ажилтны шинжилгээ,
  • -Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 77 хүний шинжилгээ,
  • -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
  • -Тандалтын зорилгоор цуглуулсан 6 хүний шинжилгээ,
  • -Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж буй 5 хүний давтан шинжилгээ,
  • -Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээрийн 20 жолоочийн шинжилгээ багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн 298 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан. Үүнээс 281 хүн эдгэрсэн бөгөөд одоогоор ХӨСҮТ-т 17 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байгаа. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 15 өвчтөний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. Эдгэрсэн хүмүүсээс  52 хүн сувилалд, 14 хүн гэрийн ажиглалтад тусгаарлагдаж байгаа бол 215 хүний ажиглалт, тандалтын хугацаа бүрэн дууссан” гэж мэдээллээ.